Free WarezBlog

Цаг хугацаа тасардаг уу?

Таны бодлоор цаг хугацаа тасардаг уу? Бидний дэлхий ертөнц дээр  одор хоног солигдож, цаг хугацаа үргэлжилсээр байдаг шүүдээ,. Тэгвэл энэхүү асуултын хариуг би багахан баримт цуглуулан гаргаж ирэхийг оролдлоо,.та цааш нь уншаарай:) Like it! Цаг хугацаа байгалийн ямар нэг үзэгдлээс болж өөрчлөгддөг үү?Энэ асуултанд их эрдэмтэн Албэрт Эйнштэйн их сонин хариулт огчээ. Түүний онолоор бол сансрын гэрлийн хурдтай ойролцоо хурдаар асар том биетийн дэргэд явах үед цаг хугацаа удааширдаг.
Мөн биеийн эргэлдэх хурд болон цаг хугацааны хооронд хамаарал байдгийг олон туршилтаар баталжээ. Эргэлтийн төвд ойртох тусам цагны явдал удааширч, холдох тутам тургэсдэг байна. Цаг хугацааний гажиг ихэнхдээ их усний тохой орчимд тохиолддог. Тухайлбал Бэрмудийн гурвалжингийн / Бэрмүдийн гурвалжингийн тухай дараа тайлбар цуврал орох болно/ ойролцоох 100 шахам км диаметртэй усан эргүүлгийн дэргэд цагийн зуу зогсдог. Энэ талаар олон сонин баримт байдаг. Харин агаарын эргэлдсэн урсгал, хуй салхи Торнадо зэрэг нь цаг хугацаанд нөлөөлөх нь усыг бодвол бага байдаг. Мөн цаг хугацаа гэдрэгээ явж болохгүй гэсэн хууль байхгүй. 1740 онд Оросийн иргэн Анна Ивонова ухэхээсэ 3 хоногийн өмнө өөртэйгээ тааралджээ. Үүнийг цаг хугацааний ухралттай холбон тайлбарлах хандлага байдаг.
Оросын армийн архивт хадгалагдаж байсан нэгэн баримтийг саяхан олон нийтэд дэлгэн таниулжээ. Тэнд бичсэнээр “хорооны шинэ захирагч ирэхийг хүлээж байв. Гэтэл нэг орой шинэ захирагчид бэлдсэн байрны цонх гэрэлтэй байжээ. Хорооны офицерууд цугларахад шинэ захирагч байрнаасаа гарч уулзаад, хоёр тушаал өгөв. Маргааш өглөө хорооны шинэ захирагч ирлээ гэж штабын жижүүр офицеруудад илтгэхэд алмайрсан офицерууд цугларав. Хороон захирагч өчигдрийн байдлаар өнөө тушаалаа өгснөө “та нар үүнийг хардаа” гэв. Гэтэл хаалганы дэргэд захирагчтайн туйлын адилхан хүн зогсч байлаа. Хороон захирагч түүн рүү дөхөн очиход өнөөх нь савангийн хөөс мэт замхран алга болжээ. Гэтэл шинэ захирагч нь үхэтхийн унаад дахин сэргэсэнгүй. Үүнийг судлаачид бас л цаг хугацааны гажигтай холбон үзсээр…Секундыг мянга хуваасан ч алддаггүй нарийн явдаг цаг хүртэл тоогоо алддаг газар дэлхий цөөнгүй бий…

Тунгусын солир унасан бүс, Чернобилын атомын цахилгаан станцын ойролцоо цаг буруу явж эхэлдэг. Ихэнхдээ секундыг дөрвөөс зургаа хуваасны хэмжээтэй хоцордог байна. Өөр нэг жишээ гэвэл Маяамид 127 зорчигчтой онгоц 10минутын турш локатарын дэлгэцнээс алга болж, радио холбоо нь тасарчээ. Гэнэт хаанаас ч юм гарч ирэн газардахад тэнд явсан бүх хүний цаг 10минутаар хоцорч явсан гэдэг. Арал тэнгист “Барсан-кольмос” буюу “явсан хүн эргэж ирдэггүй” гэж нутгийхан нэрлэсэн арал байдаг. Энэ арал дээр хэдхэн жил амьдарч байгаад ирсэн хүмүүс эргэж ирэхэд хэдэн арван жил өнгөрсөн байдаг хэмээн нутгийнхан ярьдаг гэнэ. Энэ арал дээр одоо ч гэсэн сонин хачин юм тохиолддог аж. 1990-ээд оны эхээр шинжээчид арлыг зорьж очжээ. Нэг хэсэг нь эрэг дээр үлдээд нөгөө хэсэг нь арлын төврүү явав. Арлын төвөөс хэдхэн цагийн дараа эргэж ирэхэд үлдсэн нөхөд нь 10 хоног хүлээсэн тухай баримт сүүлийн үед шуугиан тарьж байна.

Цаг хугацаа иимэрхүү сонин араншин гаргадаг. Ингэхэд цаг хугацааны машин бүтээнэ гэдэг кинонд гардаг хийсвэр мөрөөдөл ч бас биш болотой. Одон оронч, профессор Николай Козирев “Гулаг” шоронд байхдаа Эйнштейний туршилтыг баталж, цаг хугацааны машин бүтээх санаа сэдэж байсан боловч олигтой үр дүнд хүрсэнгүй. Гэхдээ олон орны эрдэм шинжилгээний лабораторт уг машиныг бүтээх туршилт нууцаар хийгдэж байна гэсэн мэдээлэл хэвлэлээр цөөнгүй цацагдах болжээ…

Таньд цаг хугацааны гажигтай холбоотой зүйлс тохиолдож байсан уу? Надад одоохондоо тохиолдоогүй л байна..Үнэхээр цаг хугацаа тасарч, удааширч, гажиг үүсдэг бол,,,Тэр үзэгдэл бидний амьдралд хэрхэн нөлөөлөх бол…

Advertisements

8 responses

  1. tuji

    vnexeer sonin ym bna iim ym bdaggvi gej xelexgvi ee gexdee nadad ch bas odooxondoo toxioldoogvi l bna oshoo goe goe medee oruulj bgaarai tnx

    11 сар 24, 2009 12:14 pm орчим

  2. kokods

    WoW! unetei medee bna .Ene barag unen gedegt bi law ergelzehgui shuu!

    11 сар 25, 2009 5:23 am орчим

  3. cjay

    hey neg iim sonin yum bnaa bid nar 2006 on bilude baiz shine on garhad 20 minut dutuu shimpasag ntree beldeed suuj bsan chini manai tsag comuteriin tsag bs buguin tsag ntr bugd zogschood manaihan gaihad zurag taa hartal ubsiin tsag yvj bnaa hesg hugtsaani dara harsan chini buh tsag negen zereg yvj heel bdag bga bih ih gaihsan shuu teged l ahiad iim yum tohioldooguee nadad itgeerei

    11 сар 28, 2009 11:11 am орчим

  4. pee ih sonin ymaa barag vnen ym shig bi law itgej bnaa

    12 сар 2, 2009 2:29 pm орчим

  5. Блог чинь таалагдаж байна. Амжилт хүсье

    12 сар 12, 2009 9:35 am орчим

  6. uneheer sonirholtoi yum. tsag hugatsanii aylal bolomjtoi gdgt bi huwida itgedeg, batlahiig baga zereg orolddg. tsag hugatsaanii aylaliin talar medeelel olj ugsun chamd bayarlalaa. magadgui bid hamtarch boloh yum, kkkkkk

    4 сар 4, 2010 7:31 am орчим

  7. Angelika

    einstein tsag hugatsaa bdaggui gj helsn bdag yum. Bodood bhad unen yum shg. ghdee bi einstein bish engiin hun yum bolhoor uchriig n sn olj chadahgui yum.
    Ghdee uund itgedeg. Ertunts gdg hezee ch guitsed tailagdashgui baylag ertunts shuu dee.
    Tsag hugatsaag butsaah bolomj oldbol 6 honogiin umnu butsaj ochood hiisen aldaagaa zasmaar bn, uneheer

    3 сар 14, 2011 9:46 am орчим

  8. nice site shuu amjilt2

    iim zui bdg ch bid itgehiig husdeggu i iim zuil bolsonog sonsod bid ter huniig shooldog shude

    5 сар 6, 2012 7:53 am орчим

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s